Мэдээ

Сүхбаатар аймгийн сурагчдад цахим сургалт зохион байгуулав.

    Хадгаламжийн даатгалын корпорацийн Олон нийт, санхүүгийн боловсролын хэлтсээс 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль болон 3-р сургуулийн нийт 150 гаруй сурагчдад “Дэлхийн хуримтлалын өдөр 2021” аяны хүрээнд “Зардал ба Хуримтлал”, “Хадгаламжийн даатгалын тогтолцоо” сэдвийн хүрээнд цахим сургалтыг зохион байгууллаа.
 
 
     Тус сургалтаар мөнгөө хэрхэн зөв зарцуулах, хуримтлал ба түүний ач холбогдол, даатгагдсан хадгаламжийн талаар ойлголт өгч, идэвхтэй оролцсон сурагчдыг 50,000 төгрөгийн хадгаламжийн эрхийн бичгээр урамшуулав.
Сургалтад оролцсон нийт сурагчид болон багш нартаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!
 
 

 

MN

Add Your Heading Text Here