Хадгаламжийн даатгалын корпораци нь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ажилтан, албан хаагчдад хадгаламжийн даатгалын талаарх мэдээлэл хүргэх үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлдэг.
Энэ удаа 2023 оны 5-р сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын 370 гаруй албан хаагчдад танхим болон цахимаар “Хадгаламжийн даатгалын тогтолцоо” сэдвээр сургалт мэдээллийн арга хэмжээ зохион байгууллаа. Сургалтаар “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай” хууль, даатгагдсан хадгаламж, даатгалын тохиолдол, даатгалын нөхөн төлбөрийн талаарх холбогдох мэдээллийг хүргэлээ.