Мэдээ

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сангийн яам дээр зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хуралдааныг Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн даргалж, Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн,  Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан болон бусад албан тушаалтнууд оролцлоо.

Хуралдаанаар Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар танилцуулга хийв. Мөн Санхүүгийн мэдээллийн албанаас тус албаны 2020 оны үйл ажиллагааны гүйцэтгэл болон Виртуал хөрөнгийн салбар дахь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээг хийж гүйцэтгэх талаар танилцууллаа. Улмаар виртуал хөрөнгийн салбарын мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээг гүйцэтгэх ажлын хэсэг байгуулах тухай шийдвэр гаргалаа.

Хурлын төгсгөлд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн 2022 оны хуралдааны товыг батлав.

Хадгаламжийн даатгалын корпорацийн удирдлагуудаас Дэд захирал Х.Гэрэлт-Од,  Захиргаа, эрх зүйн газрын захирал Б.Амарбилэг,  Эрсдэлийн  удирдлагын газрын  захирал  Б.Мөнхжаргал нар оролцов.

MN

Add Your Heading Text Here