Мэдээ

ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРГИЙГ ХҮНДЭТГЭН ЗАЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Чингис хааны түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх, эв эеийг бататгах үүднээс эш хөргийг нь дээдлэн залах тухай 159 дүгээр зарлигийг гаргасан. Зарлигийн хоёр дугаар зүйлд “Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залсугай” гэж заасны дагуу Хадгаламжийн даатгалын корпораци “ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРӨГ”-ийг хүндэтгэн заллаа.
MN

Add Your Heading Text Here