Мэдээ

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит бус хуралдаан 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус хуралдааныг Сангийн сайд Б.Жавхлан даргалж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн болон бусад албаныхан оролцлоо.

Хуралдаанаар олон улсын төлбөр тооцооны нөхцөл байдал, дотоодын шатахуун импортлогчдод үүсээд буй тодорхой бус нөхцөл байдлууд болон улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх арга замуудын талаар хэлэлцэн, макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэх хүрээнд доорх чиглэлээр холбогдох асуудлуудыг судалж Монгол Улсын Засгийн Газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэхээр зөвлөмж гаргав. Үүнд: 

Нэг.  Олон улсын төлбөр тооцооны өнөөгийн нөхцөл байдал.

Хоёр. Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд шатахууны нөөцийг бүрдүүлэхэд Засгийн газар, Монголбанкны зүгээс үзүүлэх боломжит дэмжлэг.

Гурав. Төрийн өмчийн оролцоот уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн гадаад валютын орлогыг Монголбанканд худалдах, үүнээс үүдэх эрсдэлийг санхүүгийн үүсмэл хэрэгслүүдийг ашиглан хаах арга замууд.

Дөрөв. Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсын газар нутагт олборлосон алтыг зөвхөн Монголбанканд тушаадаг байх асуудлын талаар.

 

Эх сурвалж: Монголбанк

MN

Add Your Heading Text Here