Мэдээ

“ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ ДОЛОО ХОНОГ-2022” аяныг эхлүүллээ.

Санхүүгийн боловсролын олон улсын сүлжээ (OECD/INFE)-ээс зохион байгуулдаг “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяны нээлтийн арга хэмжээг 03 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

Нээлтийн арга хэмжээнд Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын захирал Д.Цогтбаатар, Олон нийт, санхүүгийн боловсролын хэлтсийн захирал А.Алтантүлхүүр нар оролцлоо.

Энэ жилийн хувьд нь “Мөнгөө ухаалгаар удирдаж ирээдүйгээ өөрөө бүтээе” уриатайгаар 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буйгаараа онцлог болж байна.

Тус аяныг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, БШУЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ,Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци  ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан, Арилжааны банкууд, Рио Тинто ХХК, Рио Тинто ХХК, Lemon Press компани, Мобифинанс ББСБ хамтран 3 дугаар сарын 14-ны өдрөөс 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хэрэгжүүлэх юм.

Энэ үеэр оролцогч талууд хамтран “Санхүүгийн боловсрол бидний ирээдүй”  хэлэлцүүлэг, зорилтод бүлгүүдэд мөнгөний үнэ цэнэ болон хуримтлал, хадгаламжийн ач тусыг сурталчилсан сургалт, уралдаан тэмцээн, нөлөөллийн арга хэмжээнүүд зохион байгуулах юм.

 

 

MN

Add Your Heading Text Here

[CP_CALCULATED_FIELDS id="6"]