Мэдээ

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа

Өчигдөр буюу 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр СТБЗ-ийн 2021 оны III ээлжит хуралдаан Сангийн яаман дээр боллоо.
Энэ удаагийн хурлаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл болон Засгийн газрын дотоод үнэт цаасыг биржийн бус зах зээлээр дамжуулан арилжаалах тухай хоёр асуудлыг хэлэлцэж, харилцан мэдээлэл солилцлоо.
СТБЗ-ийн гишүүд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд холбогдох саналаа хүргүүлж, төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах чиглэлд хамтран ажиллахаа мэдэгдэв. Мөн биржийн бус зах зээлийг хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг дэмжихээ илэрхийллээ.
Хадгаламжийн даатгалын корпорацийг төлөөлж Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С. Баатарсүрэн, Тэргүүн дэд захирал Ч.Мөнхбат, Захиргаа, эрхзүйн газрын захирал Б.Амарбилэг нар оролцлоо.
 
MN

Add Your Heading Text Here

[CP_CALCULATED_FIELDS id="6"]