Мэдээ

Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

   Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн болон бусад төлөөллүүд Дэлхийн банкны санхүүгийн салбарын ахлах мэргэжилтэн Бенжимин Мүссоку болон зөвлөх З.Цолмон нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд цаашид хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцов. Үүнд:

1. Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбоо /IADI/-ноос гаргасан үндсэн 16 зарчмын үнэлгээг дахин хийх;

2. Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөж буйтай холбогдуулан Хадгаламжийн Даатгалын Корпорацийн үйл ажиллагааны чиглэл, бодлого, хамрах хүрээг тодорхойлох, хяналтын оролцоог сайжруулах;

3. БЭХА-тай хамтран ажиллахад албадан татан буугдсан банкны хөрөнгийн үнэлгээ, активын чанар, зээлийн багцын үнэлгээ зэргийг хийх арга, аргачлалын талаар дэлгэрэнгүй сургалтад хамрагдах;

4. Хадгаламжийн даатгалын хамрах хүрээг тогтоох, загвар боловсруулах зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэх талаар ярилцлаа.

MN

Add Your Heading Text Here