Мэдээ

Капитал банкны харилцагчдын анхааралд

Монголбанкны шийдвэрээр Капитал банкыг татан буулгаж, харилцах ба хадгаламж эзэмшигчдийн 20 хүртэлх сая төгрөгийн дүнтэй нөхөн төлбөрийг дамжуулан олгох банкаар ХААН Банкыг сонгосон билээ.

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу Капитал банкны хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох үйл ажиллагааг эрхэлж буй Хадгаламжийн даатгалын корпорацитай бид хамтран ажиллаж байна. Одоогоор ХААН Банк ямар нэгэн нөхөн төлбөр олгож эхлээгүй бөгөөд банкны зүгээс бэлтгэл ажлыг хангаж байна.

Капитал банкинд харилцах, хадгаламж эзэмшигч иргэдийн овог нэр/нөхөн төлбөрийн мөнгөн дүн бүхий баталгаажсан жагсаалтыг Хадгаламжийн даатгалын корпорациас албан ёсоор манай банкинд ирүүлсэн даруйд нөхөн төлбөр олгох салбар нэгжүүд, цагийн хуваарь болон бусад мэдээллийг ХААН Банкны цахим сувгуудаар олон нийтэд мэдээлэх болно.

Нөхөн төлбөр олгохтой холбоотой зарим тодруулга:

  • Холбогдох хуулийн дагуу Капитал банкинд харилцах, хадгаламж эзэмшигчдийн 20 хүртэлх сая төгрөгийн (дансан дахь мөнгөн дүн, хуримтлагдсан хүүгийн хамт) нөхөн төлбөрийг ХААН Банкаар дамжуулан олгоно.
  • Тэтгэвэр, бүх төрлийн халамж, хүүхдийн мөнгийг ХААН Банкаар үргэлжлүүлэн олгохоор Монголбанк болон бусад байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Шийдвэр эцэслэн гармагц тэтгэвэр, халамж, хүүхдийн мөнгө олгох салбар нэгжийг дүүрэг хороодоор нь хуваарилан мэдээлэх болно.
  • Капитал банкинд 20 сая төгрөгөөс дээш дүнтэй харилцах, хадгаламж эзэмшигчдийн хувьд 20 сая төгрөгийн нөхөн төлбөрийг ХААН Банкаар дамжуулан шууд хүлээн авна. Үлдсэн мөнгөн дүнг Капитал банкны эрх хүлээн авагчид хандан нэхэмжлэл гаргана.

Бусад дэлгэрэнгүй мэдээллийг Хадгаламжийн даатгалын корпорацийн www.dicom.mn цахим хаяг болон 11-370-000 утсанд хандан авна уу.

Анхаарал тавьсанд баярлалаа.

2019.04.10-ны өдөр. Лхагва гараг

Эх сурвалж: https://www.khanbank.com/mn/personal/news/kapital-banknii-khariltsagchdiin-ankhaarald

MN

Add Your Heading Text Here

[CP_CALCULATED_FIELDS id="6"]