Мэдээ

Капитал банкны харилцах, хадгаламжийн данс эзэмшигчдийн анхааралд

     Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гаргасан. “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай”  хуулийн дагуу хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох үйл ажиллагаа 3 жил үргэлжилнэ.

     Иймд даатгалын нөхөн төлбөр олгох үйл ажиллагаа  дуусаж байгаа тул татан буугдсан Капитал банкны харилцах, хадгаламжийн данс эзэмшигчид та бүхэн өөрт ойрхон байрлалтай ХААН Банкны салбар, тооцооны төвд хандан, даатгалын нөхөн төлбөрөө авах боломжтой.

     Даатгалын нөхөн төлбөр авахад бүрдүүлэх шаардлагатай бичиг баримтууд:

       Иргэн бол:

Иргэний үнэмлэх;

Гадаадын иргэн бол гадаад паспорт болон Монгол Улсад оршин суух үнэмлэх.

     Хуулийн этгээд бол:

Улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь, хуулийн этгээдийг төлөөлөгчийн иргэний үнэмлэх, гадаадын иргэн бол гадаад паспорт эсхүл Монгол Улсад оршин суух үнэмлэх;

Дансан дахь мөнгөн хөрөнгө захиран зарцуулах албан тушаалтанд эрх олгосон бол итгэмжлэл, эсхүл тушаал, шийдвэр.

 

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН КОРПОРАЦИ

 

MN

Add Your Heading Text Here