“Дэлхийн хуримтлалын өдөр 2021” аяны хүрээнд 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын Эрин Эверест Интернэшнл сургуулийн ахлах, дунд, бага ангийн нийт 270 гаруй сурагчдад “Хуримтлал ба зардал”, “Даатгагдсан хадгаламж” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Тус сургалтаар мөнгөө хэрхэн зөв зарцуулах, хуримтлал, түүний ач холбогдол, хуримтлалын бэлгэ тэмдэг, хадгаламжийн ач холбогдол, даатгагдсан хадгаламжийн талаар ойлголт өгч, мөрөөдөлдөө хүрэхэд хуримтлал ямар хэрэгтэй болох талаар харилцан ярилцаж идэвхтэй оролцсон 10 сурагчдыг “Хадгаламж нээлгэх эрхийн бичгээр шагнаж урамшууллаа. Аянд нэгдсэн Эрин Эверест Интернэшнл сургууль сургуулийн багш, сурагчид та бүхэнд талархал илэрхийлье.