Мэдээ

ЕБДС-ийн сурагчдад цахим сургалт зохион байгуулав

     “Дэлхийн хуримтлалын өдөр 2021” аяны хүрээнд Дархан- Уул аймгийн “Шинэ-Алхам” дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад “Зардал ба Хуримтлал”, “Хадгаламжийн даатгалын тогтолцоо” сэдвийн хүрээнд цахим сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар  хуримтлалын ач холбогдол, хуримтлал бий болгоход баримтлах зарчим, хуримтлуулах арга дадлыг хэрхэн бий болгох тухай, мөн банкан дахь мөнгөн хадгаламж даатгагдаж эрсдэлээс хамгаалагдсан талаарх мэдээллүүдийг өгч идэвхтэй оролцсон сурагчдыг 50,000 төгрөгийн хадгаламжийн эрхийн бичгээр урамшуулав.

     Хадгаламжийн даатгалын корпорациас эрхлэн гаргасан ”Мөнгөө арвижуулах арга ухаан”, “Бяцхан санхүүч”, “Хадгаламж эзэмшигчийн гарын авлага” зэрэг ном товхимлуудыг урьдчилан шуудангаар хүргүүлж, сургалтад оролцсон хүүхдүүдэд түгээв.          

MN

Add Your Heading Text Here