Банкны ажилтнуудын хадгаламжийн даатгалын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, цаг үеийн холбогдох мэдээ, мэдээллийг хүргэх зорилгоор Хадгаламжийн даатгалын корпорацийн Олон нийт, санхүүгийн боловсролын хэлтсээс 2022 оны 5 дугаар сарын 23, 25-ний өдрүүдэд Худалдаа хөгжлийн банкны ажилтнуудад “Хадгаламжийн даатгалын тогтолцоо” сэдвээр цахим сургалт зохион явууллаа.
Сургалтад Худалдаа хөгжлийн банкны Улаанбаатар хот, орон нутгийн салбар, тооцооны төвүүдийн захирал, ахлах теллер, теллер, данс хариуцсан ажилтан, борлуулалт, мэдээллийн нийт 670 гаруй ажилтнууд хамрагдав. Сургалтаар Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль, даатгагдсан хадгаламж, даатгалын тохиолдол, даатгалын нөхөн төлбөр болон холбогдох бусад мэдээллийг хүргэлээ.
Худалдаа хөгжлийн банкны нийт удирдлага, ажилтнуудад удахгүй тохиох “Банкны салбарын ажилтны өдөр”-ийн халуун мэндийг хүргэж, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!