Мэдээ

Банкны ажилтнуудад цахим сургалт зохион байгууллаа

Банкны ажилтнуудын хадгаламжийн даатгалын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, цаг үеийн холбогдох мэдээ, мэдээллийг хүргэх зорилгоор Хадгаламжийн даатгалын корпорацийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсээс 2022 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Голомт банкны ажилтнуудад “Хадгаламжийн даатгалын тогтолцоо” сэдвээр ээлжит цахим сургалтыг зохион явууллаа.

Сургалтад Голомт банкны хот болон орон нутгийн нийт 77 салбар, тооцооны төвийн ахлах теллер, вип теллер, теллер, харилцааны менежер, борлуулалт үйлчилгээний мэргэжилтнүүд зэрэг 100 гаруй ажилтнууд хамрагдав. Сургалтаар Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль, даатгагдсан хадгаламж, даатгалын тохиолдол, даатгалын нөхөн төлбөр болон холбогдох бусад мэдээллийг хүргэлээ. Сургалтын төгсгөлд банкны ажилтнуудын зүгээс даатгагдсан хадгаламжийн хэмжээг нэмэгдүүлэх, холбогдох хуулийг шинэчлэх шаардлагатай талаар санал хүсэлтээ илэрхийлэв.

MN

Add Your Heading Text Here