Хадгаламжийн даатгалын корпорацийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсээс Богд банкны ажилтнуудад 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр “Хадгаламжийн даатгалын тогтолцоо” сэдвээр цахим сургалт зохион байгууллаа. Сургалтад Богд банкны теллер, харилцааны менежер, хүний нөөцийн мэргэжилтэн, захирлуудын төлөөлөл хамрагдлаа.
Сургалтаар “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай” хууль, даатгагдсан хадгаламж, даатгалын тохиолдол, даатгалын нөхөн төлбөр болон холбогдох бусад мэдээллийг хүргэлээ.